БНСУ-д ажилгүйдлийн түвшин сүүлийн 10 жилд байгаагүй өндөр түвшинд хүрчээ

БНСУ-д ажилгүйдлийн түвшин сүүлийн 10 жилд байгаагүй өндөр түвшинд хүрчээ

БНСУ-д өнгөрсөн долдугаар сард ажилгүйдлийн түвшин 4 хувьд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилгүй иргэдийн тоо 277 мянгаар өссөн үзүүлэлт юм. Тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр сүүлийн таван сарын хугацаанд ажилгүйдлийн түвшин нэмэгдсээр байгаа аж.

Цар тахлын улмаас тус улсад 2009 оноос хойш анх удаа ажилгүйдлийн түвшин ийнхүү өсчээ.

Статискик мэдээгээр Өмнөд Солонгост эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо долдугаар сард 236 мянгаар буурч 28.2 саяд хүрсэн бол эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо 502 мянгаар өсөж, 16.5 саяд хүрлээ. 

Эх сурвалж:Koreantimes