Шүүхээс дөрвөн жилийн ял сонссон Да.Ганболд шүдээ эмчлүүлсэн үү

Шүүхээс дөрвөн жилийн ял сонссон Да.Ганболд шүдээ эмчлүүлсэн үү

Өнгөрсөн долдугаар сард Оюутолгой төсөлтэй холбогдуулж шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноож, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт 3 жил хорих ял, төрийн албанд ажиллах эрхийг  нь 4 жилээр хассан билээ.

Тэгвэл өчигдөр Да.Ганболд шүдний эмнэлэг орох гэж яваад олон нийтийн хараанд өртөж, багагүй шүүмжлэлийг дагуулав. Тодруулбал “ял эдэлж буй хүмүүс ингээд чөлөөтэй явж болдог юм уу” гэсэн эргэлзээ хүмүүст их төрж байв.

Харин Да.Ганболдын хувьд анхан шатны шүүхээс нээлттэй хорих ангид ял эдэлж буй учир хүний эрх, эрүүл мэндийн шалтгааныхаа хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх бүхий заалттай ажээ.