Цар тахлын үед тархсан худал мэдээлэлд итгэснээс болж 800 гаруй иргэн нас баржээ

Цар тахлын үед тархсан худал мэдээлэлд итгэснээс болж 800 гаруй иргэн нас баржээ

Коронавирусийн халдвар тархсанаас хойш улс орнуудын Эрүүл мэндийн байгууллага, Засгийн газраас уг өвчлөлөөс хэрхэн хамгаалах талаар зөвлөмж боловсруулж ард, иргэдэд хүргэж буй. Гэсэн ч халдвараас хэрхэн сэргийлэх талаар худал мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тарж, иргэд хохирох тохиолдол цөөнгүй гарах болсон. Тухайлбал иргэд худалд мэдээлэлд автан их хэмжээний сармис нэг дор идэх, спирт найруулан уух, агаарт спирт цацах, амны хаалтдаа спирт цацах гэх мэт буруу дадлуудыг ихээр хийх болсон талаар Эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байсан юм. Тэгвэл энэ мэт буруу ташаа мэдээлэлд автсанаас болж дэлхий даяар 800 гаруй хүн нас баржээ. Ялангуяа, гар ариутгагчийг найруулж уух, сүлжээний эмүүдийг коронавирусээс хамгаална хэмээн тунг нь хэтрүүлж ууснаас хүмүүс нас барах тохиолдол гарчээ.