Угтаалцайдамд хүний аминд хүрсэн гэх цагдаагийн албан хаагчдыг энэ сарын 18-нд шүүнэ

Угтаалцайдамд хүний аминд хүрсэн гэх цагдаагийн албан хаагчдыг энэ сарын 18-нд шүүнэ

Өнгөрсөн оны есдүгээр сарын 23-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд 61 настай эрэгтэй нас барсан хэрэг гарсан. Талийгаачийг Төв аймгийн цагдаагийн хоёр албан хаагч биед нь халдаж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байсан юм. Тодруулбал, талийгаач согтуу үедээ автомашин жолоодож явсан бөгөөд цагдаа нар саатуулж маргалдсаны дараа хээрээс нас барсан байдалтай олдсон аж. Тэгвэл уг хэрэгт сэжиглэгдсэн цагдаагийн хоёр албан хаагчийг энэ сарын 18-нд шүүхээр болжээ.