Тавантолгойн нүүрс тээврийн жолооч нар Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ

Тавантолгойн нүүрс тээврийн жолооч нар Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ

 

Өмнөговь Тавантолгойн нүүрс тээврийн жолооч нар Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд хугацаатай шаардлага хүргүүлжээ. 

Тэд шаардлагын хариуг энэ сарын 18-ны өдрийн дотор хариуг өгч, биелүүлэхгүй бол Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэж явсан хоёр ч жолооч амь насаа алджээ. Тиймээс нүүрс тээврийн 10 мянган жолооч нэгдэн амь нас, эрүүл мэндийн баталгааг төрөөс нэхжээ. Мөн 230 км замын тээвэрт нэг тонн нүүрсийг 50-60 юань буюу хэт бага ханшаар тээвэрлэж буйг өөрчилж, тээврийн жишиг тарифт ойртуулах тухай Засгийн газрын тогтоолыг дагуу ажиллуулахыг шаардсан байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: