Японд хэт халалтын улмаас 10 хүн нас барж, 6 мянган хүн эмнэлэгт хүргэгджээ

Японд хэт халалтын улмаас 10 хүн нас барж, 6 мянган хүн эмнэлэгт хүргэгджээ

Японд энэ сарын 3-аас 9-нийг хүртэл үргэлжилсэн хэт халалтын улмаас 10 хүн нас барж, 6 мянга орчим хүн эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн дийлэнх нь 65-аас дээш насныхан байна.

Зарим иргэн цахилгаанаа хэмнэхийн тулд агааржуулагчаа ажилуулаагүйн улмаас биеийн байдал нь хүндэрчээ. Энэ долоо хоногт Японд зуны хамгийн халуун өдрүүд тохиож байгаа юм. Мөн хэд хэдэн хотод агаарын хэм өдрийн туршид 38 хэмээс дээш хүрч халжээ.  

Эх сурвалж: TASS