Бразил, Эквадороос экспортолсон хөлдөөсөн хүнсэнд коронавирусийн халдвар илэрчээ

Бразил, Эквадороос экспортолсон хөлдөөсөн хүнсэнд коронавирусийн халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр дэлхий дахины халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. Тэрээр “БНХАУ-ын хоёр хотын эрх баригч импортоор орж ирж буй хөлдөөсөн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илрүүлсэн талаараа мэдээллээ. Тодруулбал, Бразилаас Шинжаан хот руу ирүүлсэн хөлдөөсөн тахианы далавч, Эквадороос Аньхуй муж руу явуулсан сам хорхойноос коронавирус илэрсэн байна. Иймд, хүнсний бүтээгдэхүүнээ сайтар угаах, хоолоо гүйцэт болгож идэх, амьтны түүхий мах хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.