БНХАУ-ын “Adinovirus COVID-19” вакциныг  Оюуны өмчийн газар бүртгэн авчээ

БНХАУ-ын “Adinovirus COVID-19” вакциныг Оюуны өмчийн газар бүртгэн авчээ

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Adinovirus COVID-19” вакциныг тус улсын Оюуны өмчийн газар бүртгэн авчээ. Уг вакциныг Хятадын Армийн харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг “CanSino-Biologics” компанид бүтээсэн байна. Тус компаний мэдэгдэж буйгаар вакциныг тариулснаар хүний биед гаднаас нэвтрэн ирэх коронавирусийг ялган таньж, устгах аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр армийн лабораторид бүтээсэн энэхүү вакцинд эхний ээлжинд Хятадын Армийн албан хаагчид хамгийн түрүүнд хамрагдах юм байна.

Одоогоор вакцины хоёр дахь шатны туршилт амжилттай явагдаж байгаа бөгөөд гуравдахь шатны туршилтыг илүү олон хүн дээр хийнэ гэжээ.

Эх сурвалж: ChinaDaily