Хорио цээрийн дэглэм сахиагүй сүмийн үйл ажиллагаанаас болж Өмнөд Солонгост дахин халдвар дэгдлээ

Хорио цээрийн дэглэм сахиагүй сүмийн үйл ажиллагаанаас болж Өмнөд Солонгост дахин халдвар дэгдлээ

Сүүлийн 24 цагийн дотор Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 279 тохиолдол бүртгэгдсэн хэмээн тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Энэ нь гуравдугаар сараас хойших нэг өдрийн дотор илэрсэн халдварын хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.Халдвар ийнхүү огцом нэмэгдсэн нь мөн л сүмийн үйл ажиллагаатай холбоотой хэмээн эрх баригчид үзэж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хорио цээрийн дэглэмийн сахихгүй байгаа сүмүүдийг шүүмжлэхийн сацуу,

"Зарим сүмүүдийн үйл ажиллагаанаас болж нэг өдрийн дотор 279 тохиолдол болж огцом нэмэгдлээ. Бид маш ноцтой нөхцөлд байна. Бидний хүчин зүтгэл амжилттай болох, эсвэл бүтэлгүйтэхийн зааг дээр ирээд байна” гэжээ.

Энэ сарын 15-ны өдөр нэгэн үндсэрхэг үзэлтэй сүмийн тэргүүн өөрийн сүсэгтнүүдийг Японы колоничлолоос салсны ойн өдөр засгийн газрын эсрэг жагсахыг уриалсан нь нийслэл Сөүлд тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчсөн явдал болсон юм.

Ням гаригт бүртгэгдсэн 279 тохиолдлын 267 нь дотоодод дамжсан халдварын тохиолдлууд байсан ба ихэнх нь Сөүл орчимд илэрчээ. Сөүлд илэрсэн тохиолдлуудын 107 нь дээр дурдсан жагсаал цуглааныг зохион байгуулсан Саран Жэйл христийн сүмтэй холбоотой байгаа аж.

Эх сурвалж:Koreantimes

 

 

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө