Мадрид хотод амны хаалттай холбоотой захирамжуудыг эсэргүүцсэн хэдэн мянган иргэн жагсжээ

Мадрид хотод амны хаалттай холбоотой захирамжуудыг эсэргүүцсэн хэдэн мянган иргэн жагсжээ

Өчигдөр /2020.08.16/ Испанийн нийслэл Мадрид хотноо амны хаалтны хэрэглээ болон хөл хорионы зарим арга хэмжээг эсэргүүцсэн хэдэн мянган иргэн төв талбайд жагсаал зохион байгуулжээ.  Тус хотод тавдугаар сараас хойш амны хаалттай холбоотой захирамжууд гарч, хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, нийтийн тээврээр зорчихдоо зайлшгүй амны хаалт зүүх шаардлага тавьж байгаа юм.

Жагсагчид “Амны хаалт зүүхийг шаардаж, иргэд тогтмол зүүж байгаа ч халдварын тархалт нэмэгдсээр байгаад бухимдалтай” байгаагаа илэрхийлсэн байна. Тус жагсаал нь Мадрид хотын эрх баригчдын гаргасан “Олон нийтийн газар тамхи татахгүй байх, “бие биенээсээ хоёр метрийн зай барих” гэсэн шинэ заалт гарснаас хоёр хоногийн дараа болж байгаа юм.

Эх сурвалж:BBC