Дональд Трампын төрсөн дүү Роберт 71 насандаа таалал төгсжээ

Дональд Трампын төрсөн дүү Роберт 71 насандаа таалал төгсжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын төрсөн дүү Роберт Трамп өнгөрсөн Бямба гарагийн шөнө өвчний улмаас 71 насандаа таалал төгссөн тухай Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

Ерөнхийлөгч Баасан гарагт Нью Йорк хотын эмнэлэгт очиж, дүүгээ эргэж байсан бөгөөд одоогоор Роберт Трамп ямар өвчний улмаас нас барсан тухай нийтэд ил болоогүй байна.

Талийгаач Нью Йоркийн үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн Фрэд Трампын таван хүүхдийн отгон нь болж 1948 онд мэндэлжээ. Өөрөөсөө хоёр насаар ах Дональд Трамптай хамгийн ойр дотно байсан гэдэг.

Дональд Трамп бага насандаа дүүгээ дээрэлхдэг байсан ч өөрт нь хамгийн үнэнч, ойр дотны хүн байсныг дурссан байдаг. Бостоны их сургуулийг төгссөн Роберт эхлээд Уолстритэд ажиллаж байгаад дараа нь гэр бүлийнхээ компанид ажиллах болжээ. Трампын гэр бүлийн намтрыг бичигч Гвенда Блэйр “Trump Organization-д ажиллаж байхдаа тэр хамгийн сайхан ааштай Трамп гэдгээрээ танигдсан юм. Бүх асуудлыг Роберт л оролцож, шийддэг байлаа” гэж бичсэн байна. Роберт 2008 онд анхны эхнэрээсээ салсан бөгөөд 2020 оны гуравдугаар сард удаан хугацаанд найзалсан Мэри Паллантай гэрлэж байжээ.

Эх сурвалж: CNN