Коронавирусийн халдвартай хүнийг илрүүлэхэд нохой ашиглаж эхэлжээ

Коронавирусийн халдвартай хүнийг илрүүлэхэд нохой ашиглаж эхэлжээ

Дубай хотын нисэх онгоцны буудалд коронавирусийн халдвараар өвчилсөн хүнийг илрүүлэхдээ нохой ашиглаж эхэлжээ. Ингэхдээ халдвараар өвчилсөн хүний хөлсийг лабораторид тусгай тоног төхөөрөмж ашиглан гарган авч нохойд үнэрлүүлэх гэнэ.

Тус онгоцны буудал нь өнгөрсөн долдугаар сард жуулчдад зориулагдсан үйл ажиллагаагаа сэргээсэн ч халдвар гарч эхэлсэн тул ийм арга нэвтрүүлэхээр шийджээ.

Дубайд коронавирусийн халдвар авсан хүнийг илрүүлэхдээ нохой ашиглах талаарх асуудал нэлээн эртнээс яригдаж эхэлсэн. Дубайн Дотоод хэргийн яамны мэдээлснээр  "Нохойн коранавирусийг илрүүлэхдээ үнэрлэх нарийвчлал нь 92 хувьтай байсан. Иймээс халдвар авсан хүнийг хурдан илрүүлж, бусад хүнийг хамгаалахад нохой маш их хэрэг болж байна” гэжээ.

Эх сурвалж:Indiatimes