СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр настай хүүхэд голд унаж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр настай хүүхэд голд унаж, амиа алджээ

Сэлэнгэ аймаг, Мандал сум Ширхэнцэг багийн Хараа голын “Шумуулт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 218 км, сумын төвөөс чанх урд зүгт 3 км/ иргэн А /2 настай, эрэгтэй/ Хараа голын усанд осолдсон тухай дуудлагыг 08.14-ны өдрийн 17:12 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж алга болсон газраас баруун зүгт 2 км зайтай голын эргээс цогцсыг олж сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ