СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өгий нуурт нэг хүн живж, нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өгий нуурт нэг хүн живж, нас баржээ

Архангай аймагт аялж явсан нэг иргэн Өгий нуурт живж амь насаа алджээ. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Г /24 настай, эрэгтэй/ өчигдөр 19:05 цагийн орчимд Өгий нуурт сэлж байгаад осолдсон байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр 20:20 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ. Дуудлагын дагуу Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон, Өгийнуур сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид газар дээо нь очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар  Өгий нуурын зүүн эргээс 30 метрт, гурван метрийн гүнээс иргэн Г-ын цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.