Мишель Обама: Доналд Трамп манай улсад тохирох Ерөнхийлөгч биш

Мишель Обама: Доналд Трамп манай улсад тохирох Ерөнхийлөгч биш

АНУ-ын Ерөнхийлөгч асан Брак Обамагийн гэргий Мишель Обама өчигдөр болсон чуулганы үеэр Ерөнхийлөгч Доналд Трампийг эрс буруутгасан өнгө аястай үг хэлжээ. Тэрээр “Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч байхад тохирох хүн биш. Түүнд өөрийгөө харуулах хангалттай хугацаа байсан ч юуг ч хийсэнгүй. Коронавирусийн улмаас эдийн засаг хямралд орж байхад тэр дорвитой зүйл юу ч хийсэнгүй. Сүүлийн дөрвөн жилд Америк хүүхдүүд маш хүнд хэцүү замыг туулж байна.  Цагаан ордонд эмх замбараагүй байдал үүссээр удлаа” гэжээ. Үргэлжлүүлэн тэрээр Доналд Трампын эсрэг өрсөлдөж буй Жо Байденыг “Маш шийдэмгий, ухаалаг хүн” гэж хэлэхийн сацуу Америкчуудыг саналаа өгөхийг уриалжээ.

Эх сурвалж:BBC




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө