Өмнөд Солонгост халдварын тархалтыг зогсоохын тулд шашны бүх цуглааныг хоригложээ

Өмнөд Солонгост халдварын тархалтыг зогсоохын тулд шашны бүх цуглааныг хоригложээ

Коронавирусийн тахлын хоёр дахь давалгаа эрчимжсэнтэй холбогдуулан Мягмар гарагт Өмнөд Солонгосын засгийн газар нийслэл Сөүл орчимд бүх төрлийн шашны цуглаан зохион байгуулахыг хоригложээ.

Үүнээс гадна шөнийн клубүүд, караоке бар, буффет ресторан, компьютер тоглоомын төв зэрэг халдвар тараах өндөр эрсдэлтэй газруудыг хаасан байна.

Мягмар гарагт тус улсад халдварын 246 шинэ тохиолдол бүртгэгдсэний 235 нь дотоодод дамжсан тохиолдлууд байжээ. “Энэ бол вирусийн тархалтыг зогсоох бидний эцсийн оролдлого. Хэрвээ энэ удаа алдвал бид цаашдаа тэмцэх өөр ямар ч аргагүй болно” гэж Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чун Си Кюн мэдэгдсэн байна.

Өчигдөр илэрсэн дотоодын 235 тохиолдлын 138 нь Сөүл хотын умард дүүргийн Саран Жэйл христийн сүмээс гаралтай нь тогтоогджээ. Тус сүмийн пастор Жон Кван Хүүн сүсэгтнүүдэд “ариун сүнсний гал биднийг вирусээс хамгаална” гэж номлодог ажээ.