Александр Лукашенко сөрөг хүчнийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгав

Александр Лукашенко сөрөг хүчнийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгав

Беларусь улсад ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн олон мянган иргэн жагсаал зохион байгуулж, дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа. Тэгвэл 26 жил төрийн эрх барьсан Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийн сөрөг хүчнийг тэрхүү жагсаалыг удирдсан,  төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгажээ. Лукашенкогийн гол өрсөлдөгч Светлана Тихановская  сонгуульд 9,9 хувийн санал авсан юм. Түүний нөхрийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдсэний дараа баривчилчилсан тул нөхрийнхөө оронд санал хураалтад оролцсон. Харин Лукашенко мягмар гаригт оролцсон уулзалтын үеэр хатагтай Тихановскаяагийн зохицуулах зөвлөлд томилсон 35 хүнд арга хэмжээ авна гэж мэдэгдэн “ингэснээр иргэдийн уур бухимдлыг дарахад тус болно” гэжээ.

Эх сурвалж: BBC