Европын холбооны удирдагчид Беларусийн асуудлаар яаралтай уулзалт хийнэ

Европын холбооны удирдагчид Беларусийн асуудлаар яаралтай уулзалт хийнэ

Европын холбооны 27 улсын төр, засгийн тэргүүнүүд яаралтай дээд хэмжээний уулзалт хийж,  Беларусийн нөхцөл байдлыг хэлэлцэн, тус улсын эрх баригчдад авах Европын холбооны алхмуудыг тодорхойлоор болжээ. Тус уулзалтыг Литва, Польш улсын санаачилгаар зохион байгуулж байна.

Европын зөвлөлийн дарга Шарль Мишель мэдэгдэхдээ, Беларусь хүчирхийллээ зогсоож, тайван замаар бүх талыг хамарсан яриа хэлэлцээ хийж эхлэх шаардлагатайг цохон дурдаж, эрх баригчид ард түмний хүсэл зоригийг харгалзан үзэж, үүнд хөндлөнгийн оролцоог байлгах ёсгүй” гэжээ. 

Беларусьт сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр цагдаа нар, жагсагчдын хооронд мөргөлдөөн болсон. Беларусийн Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, жагсаал цуглааны үеэр 6 мянга гаруй хүн баривчлагдаж, хэдэн арван хүн бэртсэн аж.

 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө