Австрали улс бүх иргэнээ үнэ төлбөргүй вакцинд хамруулна гэдгээ мэдэгдлээ

Австрали улс бүх иргэнээ үнэ төлбөргүй вакцинд хамруулна гэдгээ мэдэгдлээ

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон өөрийн оронд боловсруулж буй вакцины туршилт амжилттай болвол бүх иргэдийг үнэ төлбөргүй хамруулахаа мэдэгдлээ. Одоогоор тус улсад коронавирусийн эсрэг вакциныг “AstraZeneca” болон Оксфордын их сургууль хамтран бүтээж байгаа. Тус вакцин нь клиник туршилтын сүүлийн шатанд туршигдаж буй таван вакцины тоонд багтаад байна. Вакциныг Австралийн нийт хүн амд нийлүүлэх зардал одоогоор тогтоогдоогүй байгаа ч хүн амын 95 хувийг хамруулахаа мэдэгджээ. “AstraZeneca” компанитай хийсэн гэрээ нь Австралийн анхны вакцины гэрээ юм. Хэрэв туршилт амжилттай болвол  ирэх оны эхээр авах боломжтой гэжээ.

Эх сурвалж:  BBC




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө