Мали улсад цэргийн бослого гарч, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаа барьцаалжээ

Мали улсад цэргийн бослого гарч, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаа барьцаалжээ

2013 оноос хойш баруун Африкийн Мали улсыг удирдаж буй Ерөнхийлөгч  Ибрагим Бубакара Кейту өнгөрсөн шөнө огцрохоо улс даяар зарлажээ. Учир нь тус улсад цэргийн бослого гарч Ерөнхийлөгч Ибрагим Бубакара Кейту, Ерөнхий сайд Бубу Сиссе, Дотоод хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нар баривчлагдсан байна.

Ерөнхийлөгч Ибрагим Бубакара Кейту огцорсон шалтгаанаа тайлбарлахдаа “Энэ бослогын үед нэг ч хүний амь нас бүү үрэгдээсэй гэсэндээ ийм шийдвэр гаргаж байна” гэжээ.

Түүнчлэн тус цэргийн бослогыг удирдаж буй Садио Камара “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд нарыг бид гэрээс нь баривчилсан. Цэргийн хамгаалалтын дор тэднийг Кати хотын цэргийн бааз руу хүргүүлсэн” гэжээ. Босогчид Кати хот дахь цэргийн баазыг ч эзэлсэн бөгөөд үүгээр их хэмжээний зэр зэвсэгтэй болжээ.

Эх сурвалж: BBC