Үхлийн дараа тохиолддог ховор бясалгалын улмаас 28 хоног амьд хүн шиг байсан лам

Үхлийн дараа тохиолддог ховор бясалгалын улмаас 28 хоног амьд хүн шиг байсан лам

Үхлийн дараа тохиолддог ховор бясалгалын төрлийн судалгааны төв болох “Гешэ Тукдамд” шинэ судалгаа явагдаж байна.

Тодруулбал, Төвдийн буддист эрдэмтэн, улс төрийн хоригдол асан Гешэ Жампа Гяцо нь долдугаар сарын 14-ний өдөр эмнэлэгт нас барсаныхаа дараа оюун санааны бясалгалын ховор байдалд орлоо гэж Тайванийн Төвдийн Тамгын газраас мэдээлжээ.

Тукдам буюу үхлийн дараа тохиолддог ховор бясалгалын төрөл нь нь Буддын шашны өвөрмөц  үзэгдэл бөгөөд үүнийг бие махбодийн үхлээс үл хамааран эзнийх нь ухамсар хэвээр хадгалагдан үлдсэн байдаг хэмээн тайлбарладаг байна. Эмнэлзүйн хувьд нас барсан гэж үздэг ч биед нь ямар нэгэн ялзрах шинж тэмдэг илрэлгүй хэдэн долоо хоног, сар, жилээр байх үзэгдэл ажээ. Энэхүү өвөрмөц үзэгдлийн талаар шинжлэх ухааны судалгааг хэдэн жилийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын санаачилгаар эхлүүлж байсан юм.

Тэрээр долоодугаар сарын 14-нд эмнэлэгт нас барсны дараа Геше Гяцогийн шарилыг өмнө нь байсан газарт нь буццан авчиржээ. Эхний болон хоёр дахь өдөр залбирах ёслолд ирсэн түүний ойр дотны найз Сэра Жэй түүний биеэс үхлийн ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгааг анзаарч талийгаач Тукдам үзэгдэлд нэвтэрсэн байна гэж үнэлжээ. Харин гурав дахь өдөр нь Олон улсын Түвдийн буддист төвийн ерөнхийлөгч Аббот Жигме Намгял ажиглалтыг дахин хийжээ. Энэ үед Тайванд зуны оргил сар гарч, ид халуу шатаж байжээ. Ингээд Түвдийн Тамгын газрын ажилтнууд таван өдрийн дараа очиж түүний бие махбодид ялзралын шинж тэмдэг үүссэн эсэхийг тогтоов. Шалгалтын дараа уг үзэгдэлд бүрэн гайхаж байгаагаа илэрхийлсэн эмнэлгийн мэргэжилтнүүд шинжилгээний хариугаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд илгээжээ. Энэ талаар Дээрхийн Гэгээнтний зааврыг түшиглэсэн нарийн бичгийн дарга Цэгям эмнэлгийн мэргэжилтэн болон эрдэмтдийн хийсэн ажиглалтын нарийвчилсан тайланг судалгаа шинжилгээний ажилд зориулахыг зөвлөсөн байна. Тийнхүү Гешегийн шавь нар Тайванийн эрдэм шинжилгээний төвд хандаж, нарийвчилсан судалгаа хийхийг санал болгожээ. Энэ нь Тукдамын талаар явагдаж байгаа судалгааны ажилд ихээхэн ач тустай зүйл болохыг гэгээнтнүүд хэлж байв.

Долдугаар сарын 24-нд Тайванийн судалгааны төвийн физикч болон түүний туслахууд ирж лам дээр анхны шүүх эмнэлгийн үзлэг хийжээ. Шалгалтаар цусны даралт нь 86 гэж гарсан бөгөөд амьд хүний үзүүлэлттэй тун ойрхон байгааг тогтоожээ. Мөн арьсны уян хатан байдал, дотоод эрхтний гэмтэлгүй төлөв байдал, нүүрний гэрэлтэлт, дулааныг нарийвчлан шалгаж үзжээ.

Улмаар зурхайн тооллын дагуу наймдугаар сарын 21-нд цогцсыг хадгалалтад авч, эрдэм шинжилгээ, анагаах ухааны эрдэмтдийн Геше Гяцогын 28 хоногийн тукдамд хийсэн баримтыг фото болон видеоны хам Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд илгээгээд байна.

Эх сурвалж: Tibet.net