Японд гудамжаар алхахдаа гар утсаа ашиглахыг хоригложээ

Японд гудамжаар алхахдаа гар утсаа ашиглахыг хоригложээ

Японы нийслэл Токио хотоос 30 км-ийн зайд орших Ямато хотод иргэдийг гудамжаар алхаж байхдаа гар утас ашиглахыг хоригложээ. Японд иргэд гар утсаа ашиглаж байх үедээ зам тээврийн ослын хохирогч болох тохиолдол их гардаг учраас ийм журам баталсан байна.  Журмыг баталсны дараа гудамж талбайд бичлэг тоглуулж, иргэдэд анхааруулж эхэлсэн бөгөөд эргүүлүүд хяналт хийн ажиллах аж. Тус хотод коронавирусийн улмаас нэмэлт эргүүлүүд гарч эхэлсэн бөгөөд тэд ч давхар иргэдэд анхааруулах юм байна.

Өмнө нь ийм төрлийн журмуудыг Өмнөд Солонгос, Хятад улсын зарим хотуудад ч хэрэгжүүлж байжээ. Тухайлбал Хятадын Чунцин хотын удирдлага гар утаснаасаа хараа салгалгүй шахам явдаг иргэдэд зориулж 30 м-ийн “тусгай эгнээ” гаргасан байна.

Мөн Хавайн Хонолулуд “явган алхаж байхдаа гар утсаараа зурвас бичсэн тохиолдолд торгууль ногдуулдаг байна. Харин Ямато хотод торгууль ногдуулахгүй, харин эргүүлүүд анхааруулах юм.

Эх сурвалж: BBC