Хятадын вакцин 150 орчим ам.доллараар зарагдана

Хятадын вакцин 150 орчим ам.доллараар зарагдана

БНХАУ-ын “Sinopharm” эмийн компанийн идэвхгүй вакциныг ирэх 12 дугаар сард 150 орчим ам.доллароор зах зээлд гаргах талаар яригдаж эхэллээ.

“Sinopharm ерөнхийлөгч Лю Жиньзэн “Олон улсын эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шат дууссаны дараа идэвхгүй вакциныг бүртгэх боломжтой болно. Бидний тооцоолж байгаагаар, идэвхгүй вакцин 12 дугаар сарын сүүлч гэхэд зах зээлд гарна. Бээжин хотын биологийн бүтээгдэхүүний хүрээлэн вакциныг жилд 120 сая хүртэлх тунгаар үйлдвэрлэх боломжтой бөгөөд мөн 100 сая туныг Ухань хотын биологийн бүтээгдэхүүний хүрээлэн үйлдвэрлэх боломжтой.

Хятадын 1.4 тэрбум хүнийг вакцинжуулалтад заавал хамруулах шаардлагатай байна” гэжээ.

Вакцины нэг тарилгыг хийхэд вирусээс хамгаалах магадлал 97 хувь байх бөгөөд эсрэг биет аажмаар үүсэх аж. Коронавирусийг эсэргүүцэхэд хангалттай түвшинд хүрэхэд ойролцоогоор хагас сарын хугацаа шаардагдах бөгөөд хоёр дахь тарилгыг хийхэд вирусээс хамгаалах магадлал 100 хувьд хүрнэ хэмээн тэрээр мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: TASS




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө