Японд хүнгүй үед нэвт харагддаг, хүнтэй үед бүрсийдэг өвөрмөц нийтийн жорлон байрлуулжээ

Японд хүнгүй үед нэвт харагддаг, хүнтэй үед бүрсийдэг өвөрмөц нийтийн жорлон байрлуулжээ

Японы нийслэл Токио хотод “Tokyo Toilet Project” төслийн хүрээнд хүнгүй үед гаднаасаа нэвт харагддаг харин хүнтэй үед бүрсийж харагдахгүй болдог өвөрмөц шийдэл бүхий  шилэн нийтийн жорлонгуудыг цэцэрлэгт хүрээнд байрлуулж эхэлжээ.

“Нийтийн жорлонгуудад хоёр гол асуудал байдаг. Нэгдүгээрт дотор тал нь цэвэрхэн эсэхэд эргэлзэх эргэлзээ, хоёрт дотор нь хэн нэг хүн отож байх вий гэсэн айдас” гэж төслийг хэрэгжүүлэгчид тайлбарлажээ. Шинэ загварын нийтийн жорлон нь дээрх хоёр асуудлыг шийдсэн юм байна. Шөнийн цагаар шилэн жорлонгууд нь гэрэлтүүлэг болж, орчиндоо өнгө үзэмж нэмдэг давуу талтай гэнэ.

Төслийг хэрэгжүүлэгч “Nippon Foundation” Шибуяа дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд энэ сард ийм таван жорлонг байрлуулсан ба цаашид дахин 17 жорлонг тус дүүрэгт байрлуулахаар болжээ.

Япон улс нь жорлонгийн өндөр технологиороо алдартай ба угааж ариутгадаг, хатаадаг, халдаг, автоматаар сөхөгддөг зэрэг төрөл бүрийн үйлчилгээтэй жорлонгийн суултууруудыг Японы “Toto” компани үйлдвэрлэж, дэлхийн хэд хэдэн орны зах зээлд гаргадаг билээ.

Эх сурвалж: The Guardian




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө