Хаант засаглалыг эсэргүүцсэн Тайландын хуульчийг баривчиллаа

Хаант засаглалыг эсэргүүцсэн Тайландын хуульчийг баривчиллаа

Хаант засаглалыг шинэчлэхийг шаардсан Тайландын хуульч, улс төрийн идэвхтэн Анон Нампаг баривчилжээ. Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар тэрээр энэ сард хоёр дахь удаагаа баривчлагдаж байгаа юм байна. Мөн түүнтэй хамт таван иргэнийг баривчилсан байна.

Анон Нампа эсэргүүцлийн үеэр “Би хаант засаглалыг унагахыг хүсээгүй. Харин шинэчлэхийг л хүсэж байна. Тайландын эзэн хаан Тайландын ард түмний тусын тулд бус харин эд хөрөнгийн төлөө шийдвэрүүд гаргах болсон” гэжээ. 

Тайландад хүүхдэд бага наснаас нь эхлэн эзэн хааныгаа хүндэтгэн, дээдлэхийг заадаг. Харин сүүлийн хэдэн долоо хоногийн турш үүнийг эсэргүүцсэн хэд хэдэн жагсаал гараад байна. Тайландад хаант засаглалыг доромжилсон, эсэргүүцсэн иргэнийг хуулиар 15 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Харин одоогийн эзэн хаан Маха Важиралонкорн энэ хуулийг өргөн хүрээнд ашиглахгүй гэдгээ илэрхийлж байсан. Тэрээр өнгөрсөн дөрөвдүээг сард ордныхоо 20 татвар эмийн хамт Германы Бавари мужийн Альпийн уулсын дунд орших дөрвөн одтой зочид буудлыг бүхлээр нь түрээслэн өөрийгөө тусгаарласан нь иргэдийг бухимдлыг нэлээдгүй төрүүлсэн юм.

Эх сурвалж:BBC

 

 

 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө