Өмнөд Солонгост халдварын тархалтын улмаас нэвтрүүлгүүдийн зураг авалтыг зогсоож эхэллээ

Өмнөд Солонгост халдварын тархалтын улмаас нэвтрүүлгүүдийн зураг авалтыг зогсоож эхэллээ

Өмнөд Солонгост коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор телевизийн цуврал нэвтрүүлгүүдийн зураг авалтыг зогсоож эхэлжээ. Өнгөрсөн мягмар гаригт Сөүлд байрладаг Христийн телевиз болон радио нэвтрүүлгийн ажилчид коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Иймээс тус мэдээллийн сувгуудын үйл ажиллагааг хаасан нь  анхны тохиолдол болсон юм. Түүнчлэн Солонгосын дуучид, жүжигчид, хөтлөгчид, алдартнуудаас коронавирус илэрч эхэлсэн байна. Жүжигчин Seo Sung Jong, Heo Dong Won, мөн CBC телевизийн хоёр продюсер, шинээр дэбютээ хийх гэж байсан охидын хамтлагийн стаффууд коронавирусийн халдвар авсан нь ил болсон. Одоогоор CBS телевиз бүх үйл ажиллагаагаа зогсоож, зарим хөгжмийн нэвтрүүлгүүд цуцлагдаж байна.

Мөн KBS телевизийн “To All The Guys Who Loved Me" уран зөгнөлт инээдмийн киноны зураг авалтын үеэр нэгэн ажилтан халдвар авсан тул зураг авалтыг зогсоожээ.  

Шоу нэвтрүүлэг хийх үеэр олон үзэгч цуглардаг тул халдвар тархах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа аж. Иймээс халдварын тархалт намжтал зарим нэвтрүүлгийн зураг авалтыг зогсоох шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Yonhap