Мотоциклийн ослоор дахин нэг иргэн нас баржээ

Мотоциклийн ослоор дахин нэг иргэн нас баржээ

Энэ сарын 16-ны өдрийн 19.50 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр, сумын төвөөс баруун урагш 36 км-ийн зайтай “Хашаат” гэх газар “Dayun” маркийн мотоцикл онхолдож 57 настай эрэгтэй Э нас баржээ. Орон нутагт шороон замд иргэд мотоцикл унаж, осолдон амь насаа алдах тохиолдол удаа дараа гарч байна. Иймээс иргэд та бүхнийг мотоцикл унахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.