Я.Содбаатар: Б.Ууганбаяр тэргүүтэй Шуурхай штабын 69 хүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа

Я.Содбаатар: Б.Ууганбаяр тэргүүтэй Шуурхай штабын 69 хүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа

Гадаадад гацсан иргэд эх орондоо ирэхийн тулд авлига өгч байна гэсэн мэдээлэл гараад  уджээ.

Тэгвэл энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүнийг хуулийн байгууллага шалган ажиллаж байна. Найман байгууллагын албан хаагчид салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг УИХ-ын Дэд дарга С.Одонтуяагийн газрын үсэгтэй бичиг очсон, шалгуулж байгаа. Өөрсдөө ч хүсэлт өгөөд хүчний байгууллагаар шалгуулсан.

Би долдугаар сарын 9-нд ажил авсан. Үүнээс хойш хөрөнгө мөнгөтэй холбоотой тогтоогдсон зүйл байхгүй. Иргэдээс бол өдөрт 10,20 гомдол ирдэг. Гэсэн ч шалгаад тогтоогдоогүй. Харин хүний нэр бариад гурав, таван сая төгрөг авчихсан хэрэг гарсан. Яг ажил хариуцаад явж байгаа хүмүүс ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл тогтоогдохгүй байгаа. Дипломат газруудад асуудал байна гэж бас яриад байна. Түүн дээр ч мөн хууль хүчний байгууллага ажиллаж байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар иргэдээ гаднаас татан авах асуудал дээр төрийн албан хаагчдын хөрөнгө мөнгө, авлигатай холбоотой асуудал байгаа бол УОК-т хандаарай. Бид өргөдөл гомдлыг тэр дор нь шийдвэрлэж, хууль хүчний байгууллагатай хамтран ажиллана” хэмээн мэдэгдлээ.