Ким Жон Ун охин дүүдээ зарим эрх мэдлээ шилжүүлсэн гэв

Ким Жон Ун охин дүүдээ зарим эрх мэдлээ шилжүүлсэн гэв

Өчигдөр Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба өөрийн улсын парламентад Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн эрх мэдлийн зарим хэсгийг дүү Ким Ёо Жонд шилжүүлсэн тухай мэдээлжээ. Умард Солонгосын дэфакто “хоёр дахь хүн” болсон Ким Ёо Жон одоо АНУ, Өмнөд Солонгостой харилцах асуудлыг хариуцаж байгаа гэнэ.

Гэхдээ түүнийг Ким Жон Уны залгамжлагчаар зарлаагүй байгааг тагнуулын тайланд өгүүлжээ.

Ким Жон Уны хязгааргүй эрх мэдэл хэвээр байгаа ч амралт хэрэгтэй болсон тул ийм шийдвэр гаргасан байна. Гэхдээ Пёньянд болж буй үйл явдлын талаар Өмнөд Солонгосын тагнуулын албаны гаргасан мэдээлэл зарим тохиолдолд үнэн биш байдаг тул дээрх мэдээллийн үнэн зөвийг батлах боломжгүй байна.

Ким Ёо Жон нь Ким Жон Уны ах дүү нарын дотроос итгэлийг нь хүлээж, төрийн өндөр алба хашиж байгаа ганц хүн. Тэрбээр 1987 онд төрсөн, ахаасаа дөрвөн насаар дүү юм. Тэд хоёул Швейцарийн Бернд сурацжээ. Түүнчлэн Ким Ёо Жон, Ким Жон Ун-ыг Өмнөд Солонгос, АНУ, Хятадын төрийн тэргүүнүүдтэй уулзахад бараа болж байжээ.

Эх сурвалж:BBC