Бясалгалын төвийн орчмоос алга болсон иргэн О-г 21 хоногийн турш хайж байна

Бясалгалын төвийн орчмоос алга болсон иргэн О-г 21 хоногийн турш хайж байна

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан.

Ингээд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.19-ний өдрийн 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооны “Баянцагааны даваа” гэдэг газраас “Баянзүрхийн-Ар”, “Хоохойн-Ам”, “Хавцал” гэдэг газар 10 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 5 удаагийн шумбалт хийж, 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.