Хордсон А.Навальныд улс төрийн орогнол олгохоо Францын Ерөнхийлөгч мэдэгджээ

Хордсон А.Навальныд улс төрийн орогнол олгохоо Францын Ерөнхийлөгч мэдэгджээ

Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Германы Канцлер А.Меркел нар хамтран мэдээлэл хийж ОХУ-ын Сөрөг хүчний төлөөлөгч А.Навальный хордлого авч, бие нь хүнд байдалд байгаад харамсаж, түүний эрүүл мэндийн төлөө санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Франц, Герман улсын зүгээс А.Навальныйд эмнэлгийн болон улс төрийн орогнол хүлээж авах гэх мэт бүхий л талын туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Германы “Cinema for Peace Foundation” гэсэн нэртэй ТББ-ийнхан А.Навальныйг Герман улсад авч ирж эмчлүүлэхээр яаралтай тусламжийн утсгай онгоцыг ОХУ-ын Томск хотруу өнгөрсөн шөнө нисгэжээ. Өнөөдөр тэр Герман улсад ирж эмчлүүлэх бололтой.

Өчигдөр нисэх онгоцонд сууж явахдаа ямар нэгэн хортой бодисоор хордуулагдсан А.Навальныйгийн биений байдалд хүнд, ухаангүй байгаа гэж түүнийг эмчилж буй эмч нар мэдэгдсэн. ФӨчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Псков А.Навальный өөрөө болон түүний гэр бүлийнхэн түүнийг гадаад оронд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл түүний хүсэлтийг зөвшөөрөх болно гэдгээ мэдэгдсэн байна.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө