У.Хүрэлсүхийн удирддаг “Монгол цэргийн Нэгдсэн холбоо”-ны салбар Төв аймагт байгуулагджээ

У.Хүрэлсүхийн удирддаг “Монгол цэргийн Нэгдсэн холбоо”-ны салбар Төв аймагт байгуулагджээ

2019 оны Дөрөвдүгээр сард Монгол цэргийн Нэгдсэн холбооны тэргүүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон байна. Тус холбоо нь “Цэрэг эх оронч үндэсний үзэл бахархлыг дэмжих, ард түмнийг соён гэгээрүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагууд, цэргийн үүрэгтнүүд иргэдийг нэгтгэх” зорилго дор байгуулагдсан гэдэг.

Тэгвэл тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд, төлөөлөгчид, ажлын албаны бүрэлдэхүүн Төв аймагт ажиллаж, салбар холбоогоо байгуулсан байна.

Тус арга хэмжээнд Төв аймгийн удирдлагууд, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол цэргийн Нэгдсэн холбооны Ерөнхий нарин бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол цэргийн Нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Алтангэрэл тэргүүтэй хүмүүс оролцсон байна. Харин Монгол цэргийн Нэгдсэн холбооны Төв аймаг дахь салбар холбооны даргаар аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатарыг томилж, батламж, тугийн хамт гардуулжээ.