Өмнөд Солонгост метроны буудалд хүнсний ногоо тариалж байна

Өмнөд Солонгост метроны буудалд хүнсний ногоо тариалж байна

Сөүл хотын нэгэн ногооны фермерийн компани метроны буудалд хүнсний ногоо тарьж эхэлжээ. Метроны буудлын ашиггүй талбайд хүнсний ногоо тарих ажил өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн байна. Тус газар доорх перм Сөүлийн метроны долдугаар шугам Сангдо буудлын B1 давхарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хэд хэдэн салбартай юм байна.

Одоогоор 30 орчим төрлийн хүнсний ногоо, үүнд шанцайны ургамал, лаврын болон бусад хүнсний ногоо 200 орчим хавтгай дөрвөлжин метр талбайд тариалагдаж байгаа аж.

Өмнөд Солонгосын метроны буудлуудад ашиггүй талбай их байдаг тул, ресторан, зоогийн газрууд ихэвчлэн үйл ажиллагаа явуулдаг. Харин хүнсний ногоо тариалж эхэлсэн нь анхны тохиолдол юм байна. Харин хүнсний ногоонд хэрэгтэй шим тэжээл, ус, бордооны асуудлыг автоматаар шийдсэн бөгөөд тасалгааны дулаан нь 20-24 хэм, чийгшил нь 65-75% байдаг аж. Түүнчлэн ногоо тарих хүний оронд робот ажилладаг байна.

Эх сурвалж: Аsianikkei