Ой таван сартай хүүхдийг мөргөж, амь насыг хохироожээ

Ой таван сартай хүүхдийг мөргөж, амь насыг хохироожээ

Автомашинаа хөдөлгөх үедээ нярай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2020 оны наймдугаар сарын 20-ны 17:13 минутын орчимд СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын зам, ... дугаар хашаан дотор Toyota Harrier маркийн автомашины жолооч П нь хашааны хаалгаар орох үедээ нэг ой таван сартай, эмэгтэй А-г мөргөж, амь насыг нь хохироосон байна. Иймд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө, хашаа, зогсоолоос орж гарах үедээ автомашинаа тойрч шалгаж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.