Ангела Меркель Г.Тунберг охиныг хүлээн авч уулзжээ

Ангела Меркель Г.Тунберг охиныг хүлээн авч уулзжээ

Германы канцлер Ангела Меркель уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, Шведийн идэвхтэн Грета Тунбергийг хүлээн авч уулзжээ. Энэ тухай ХБНГУ-ын сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдэв.

Уур амьсгалын бодлогын хүрээнд ЕХ-ны эн тэргүүнд тавих зорилтууд нь уулзалтын гол сэдэв болжээ. А.Меркель дөрвөн идэвхтний хамт дэлхийн дулааралтай хийх тэмцэл, нүүрсний эрчим хүчний эх үүсвэрээс татгалзах арга хэмжээний талаар ярилцсан байна.

Уур амьсгалын дулаарал нь дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилт бөгөөд үүнийг даван туулахад аж үйлдвэржсэн орнууд онцгой үүрэг хүлээнэ гэдэг дээр талууд санал нэгдмэл байсныг Зайберт цохон дурджээ. Үүний үндэс нь уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх явдал юм хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.