ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Навальныйг өөр улсын эмнэлэг рүү шилжүүлэх боломжгүй гэжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Навальныйг өөр улсын эмнэлэг рүү шилжүүлэх боломжгүй гэжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн биеийн байдал нь дээрдсэн ч өөр улсын эмнэлэг рүү шилжүүлэхэд хэтэрхий эрсдэлтэй хэмээн Омск хотын эмч нар үзжээ. Энэ тухай Омск хотын түргэн тусламжийн эмнэлгийн Ерөнхий эмч Александр Мураховский сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Тэрээр “Өвчтөнийг шилжүүлэх асуудлыг ярих хэтэрхий эрт байгаа бөгөөд биеийн байдал нь бүрэн тогтворжихыг хүлээх шаардлагатай. Навальныйгийн оношийг тодруулахад шаардлагатай шинжилгээ нь хоёр орчим хоногийн хугацаанд үргэлжилнэ” гэжээ.

Томскоос Москва хотын чиглэлд нислэг үйлдэж байсан онгоцонд Алексей Навальный сууж явсан бөгөөд түүний бие нь муудсаны улмаас онгоц Омск хотод ослын буулт хийсэн юм. Энэ тухай Навальныйгийн хэвлэлийн албаны дарга Кира Ярмыш мэдэгдсэн бөгөөд түүнийг хордуулсан байж магадгүй хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор А.Навальный руу Герман улс ойрын хугацаанд нисэх онгоц илгээхэд бэлэн байгаагаа мэдэгдээд буй.

Эх сурвалж: TASS