ДЭМБ-аас цар тахлыг 2 жилийн дотор арилах боломжтой гэж мэдэгдлээ

ДЭМБ-аас цар тахлыг 2 жилийн дотор арилах боломжтой гэж мэдэгдлээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өчигдөр /2020.08.21/ Женев хотод болсон ээлжит хэвлэлийн хурлын үеэр Covid-19 цар тахал хоёр жилийн дотор дуусах магадлалтай талаар ярьжээ.

Тэрбээр “1918 онд дэлхий даяар тархсан Испани ханиад хоёр жил үргэлжилсэн  байдаг. Гэхдээ илүү хэлхээ холбоотой болсон орчин үед вирус маш хурдан тархах нь мэдээж. Нөгөө талаас орчин үед техник технологи, шинжлэх ухаан өндөр хөгжсөн учир бид вирусийг үүнээс богино хугацаанд ч дарах боломжтой. Үүний тулд бид илүү нэгдмэл байх хэрэгтэй байна” хэмээн хэлсэн байна.

Испани ханиадны улмаас доод тал нь 50 сая хүн нас барсан гэх тооцоолол байдаг бол коронавирусийн улмаас хагас жилийн дотор 800 мянган хүн нас барж, 22,7 сая хүн уг өвчнөөр өвчлөөд байна. Цар тахлыг амжилттай дарж чадсан гэгдэж байсан зарим улс оронд тахлын хоёр дахь давалгаа аль хэдийн эхлээд байгаа бол АНУ зэрэг халдвар хамгийн их тархсан улс орнуудад нөхцөл байдал сайжрахгүй хэвээр байна.

Эх сурвалж: BBC