KFC цар тахлын үед тохиромжгүй болсон уриагаа түр хэрэглэхгүй байхаар шийджээ

KFC цар тахлын үед тохиромжгүй болсон уриагаа түр хэрэглэхгүй байхаар шийджээ

Дэлхий даяар олон сая хүмүүсийн идэх дуртай KFC түргэн хоолны сүлжээ өөрийн алдарт “Finger Lickin Good” хэмээх уриагаа түр хэрэглэхгүй байхаар шийджээ. Учир нь коронавирусийн цар тахлын үед “хуруугаа долоох” гэсэн утгатай уриаг хэрэглэхэд тохиромжгүй болсныг хүлээн зөвшөөрсөн байна. 

“Finger Lickin Good” гэдэг нь “хуруугаа долоомоор амттай” гэсэн утгатай хэллэг юм. Амны хаалт тогтмол зүүж, гараа угааж, ариутгах журам хэрэгжиж байгаа өнөө үед ийм уриатай байх нь зохимжгүй гэж KFC үзсэн байна.

Гэхдээ 60 гаруй жилийн өмнөөс хэрэглэсэн уриагаа зөв цаг нь болохоор буцааж сэргээхээ мэдэгджээ. KFC компани “Finger Lickin’ Good” уриаг өмнө нь 10 орчим жил хэрэглэхээ больсны эцэст 2008 оноос дахин хэрэглэж эхэлсэн түүхтэй.

Эх сурвалж: The Guardian