Нууц камер байршуулан авилга авсан 1040 төрийн албан тушаалтныг илрүүлж, ажлаас нь халжээ

Нууц камер байршуулан авилга авсан 1040 төрийн албан тушаалтныг илрүүлж, ажлаас нь халжээ

Мексикийн Үндэсний дотоод хяналтын албанаас шалгалт хийж, хээл хахууль, авлигын асуудалд холбогдсон 1040 албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. Авилга авсан албан тушаалтнуудыг илрүүлэхдээ ажлынх нь өрөөнд нууц камер байрлуулсан байна. Камерт албан тушаалтнууд үйлчлүүлэгчдээс мөнгө нэхэж, төрийн үйлчилгээ авахын тулд бөглөдөг үнэгүй маягтуудыг зарах, виз мэдүүлэх, сунгуулахад мөнгө нэхэх, гадаадын иргэдээс үндэслэлгүй хураамж авах зэрэг үйлдлүүд бичигджээ.

Эх сурвалж:APnews