Усэйн Болт коронавирусийн халдвар авчээ

Усэйн Болт коронавирусийн халдвар авчээ

Олимпын найман удаагийн аварга, Ямайкийн тамирчин Усэйн Болт коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Энэ сарын 21-нд 34 нас хүрсэн Болт  төрсөн өдрөө “Манчестер Сити” болон Английн шигшээ багийн хөлбөмбөгчин Раем Стерлинг, Германы "Байер" (Леверкузен) багийн ямайк хөлбөмбөгчин Леон Бейлитэй хамт тэмдэглэсэн байна.

Тэрээр төрсөн өдрөө тэмдэглэснээс хэдхэн хоногийн дараа халдвар авснаа мэджээ.

Түүнтэй хамт байсан тамирчид мөн өөрсдийгөө тусгаарласан бөгөөд халдварын шинж тэмдэг илрээгүй хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж:NYtimes