Зургадугаар сарын 10-аас хойш ажилласан эргүүлийн баг 235 хүний амь насыг аварчээ

Зургадугаар сарын 10-аас хойш ажилласан эргүүлийн баг 235 хүний амь насыг аварчээ

Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлыг алба, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “2020 оны наймдугаар сарын 26-ны байдлаар нийт 59752 айл өрхөөр нэг бүрчлэн орж өвөлжилтийн бэлтгэл хангах тухай зөвлөгөө өгсөн байна. Нийт 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлшийг нөөцлөөд байна.

Зургаадугаар сарын 10-наас хойш Туул тэргүүтэй голуудад долоон маршрутаар эргүүлийн баг ажиллаж байна.

Нийт 2400 орчим алба хаагч ард иргэдээ усанд осолдохоос сэргийлэн ажиллаж байна. Энэ хугацаанд 235 хүнийг аварч, 38 машиныг уснаас гаргасан. Өнөөдөр өглөөний аадар борооны үеэр ноцтой дуудлага ирээгүй ч ахуйн зөрчлийн чанартай есөн дуудлага НОБГ-т ирсэн. Үер, бороо ихтэй үед бага насны хүүхдэд анхаарал тавих, голын ус руу явуулахгүй байх, баталгаатай зам, гүүр, гарцаар явах, голын усанд орохгүй байхыг зөвлөж байна" гэв.

 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө