Өмнөд Солонгосын парламентын ордны зурагчин халдвар авсны улмаас парламентын үйл ажиллагааг зогсоолоо

Өмнөд Солонгосын парламентын ордны зурагчин халдвар авсны улмаас парламентын үйл ажиллагааг зогсоолоо

БНСУ-ын парламентын ордны зурагчин коронавирусийн халдвар авсан тул парламентын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан байна. Түүнтэй өчигдөр 50 орчим хүн шууд харилцсаны 32 нь парламентын гишүүд болон албаны хүмүүс байжээ. Тиймээс чуулганы танхим, гишүүдийн ажлын байруудыг өнөөдрөөс/2020.08.27/ эхлэн хаасан байна.

Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал Жон Юн Кён өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Хэрэв бид энэ долоо хоногт вирусийн тархалтыг хязгаарлаж чадахгүй бол гуравдугаар түвшний дэглэм рүү шилжихээс өөр аргагүйд хүрнэ. Ингэвэл нийгэм, эдийн засагт учруулах хохирол асар их болно” гэжээ. Коронавирусийн цар тахлыг амжилттай давсанд тооцогдож байсан Өмнөд Солонгост халдварын хоёр дахь давалгаа хүнд тусаж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нийт дөрөв шахуу халдварын тохиолдол шинээр нэмэгджээ.

Эх сурвалж: AFP