Цахим тоглоомын газруудыг үе шаттайгаар нээнэ

Цахим тоглоомын газруудыг үе шаттайгаар нээнэ

Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай шийдвэр энэ оны зургаадугаар сарын 30-нд гарсан. Зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр болсон.  Сүүлийн үед үйл ажиллагааг нь нээхийг хориглосон үйлчилгээний газруудаас буюу "Электрон хөгжлийн холбоо" ТББ-аас хэд, хэдэн удаагийн хүсэлт ирүүлж байгаа. Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулсан. 

Улаанбаатар хотод цахим тоглоомын газрууд тодорхой хугацаанд хаагдсан тул эдийн засгийн хүндрэл учирч байна гэдэг хүсэлт иргэд, ААН-үүдээс нэлээдгүй ирж байгаа.

Засгийн газар, УИХ-аас эдийн засгийг дэмжих, хүндрэлийг даван туулахад ард иргэд, ААН, байгууллагуудаа дэмжих үүднээс соёлын байгууллага, урлагийн зарим үйлчилгээг нээж байна. Цахим тоглоомын газруудыг цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээтэй уялдуулан үе шаттайгаар нээх тухай хэлэлцэх гэж өнөөдөр/2020.08.27/ шуурхай хурал зарлалаа. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн нийт 380 орчим байгууллага, ААН-ийн үйл ажиллагаа нь хүндэрсэн байна. Үүнээс одоогийн байдлаар 250 нь л үйл ажиллагаагаа явуулах түвшинд хүрчээ. Ингэж эдийн засагт тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа учраас цахим тоглоомын газруудыг дэглэмээ барьж ажиллан үе шаттайгаар нээх асуудлаар НОК-ын ажлын хэсгийн шийдвэр гаргуулна" гэв.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө