"Лаура" хар салхины улмаас 530 мянга гаруй айл цахилгаангүй болжээ

"Лаура" хар салхины улмаас 530 мянга гаруй айл цахилгаангүй болжээ

Хамгийн хүчтэй хар салхины төрөлд тооцогдож буй "Лаура" шуурга Америкийн Луизиана ба Техас мужийг “дайрч” байна. Улмаар маш олон барилга байшин сүйдсэни дээр 500 мянган айл, өрх цахилгаагүй болжээ.

Луизиана мужид эхлээд 215 мянга, Техаст 58 мянга гаруй айлын цахилгаан тасалдсан байна. Шуурганы хэмжилтийн таван ангиллын шаталбараар үнэлэхэд Лаура шуургыг дөрөвдүгээр зэрэг гэж үнэлээд байгаа. Шуурга пүрэв гарагт Мексикийн булангийн америкийн эргийг 240 км/цагийн  хурдаар дайран хойд зүг рүү чиглэн хоёрдугаар ангилал хүртэл хүч нь суларч байгаа аж.

Эх сурвалж:AFP