Коронавирусийн талаар хамгийн үнэн бодит мэдээлэл өгдөг дэлхийн 10 байгууллагыг нэрлэлээ

Коронавирусийн талаар хамгийн үнэн бодит мэдээлэл өгдөг дэлхийн 10 байгууллагыг нэрлэлээ

Коронавирусийн халдвар тархсанаас хойш улс орнуудын Эрүүл мэндийн байгууллага, Засгийн газраас уг өвчлөлөөс хэрхэн хамгаалах талаар зөвлөмж боловсруулж ард, иргэдэд хүргэж буй. Гэсэн ч халдвараас хэрхэн сэргийлэх талаар худал мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тарж, иргэд хохирох тохиолдол цөөнгүй гарах болсон.

Тухайлбал иргэд худалд мэдээлэлд автан их хэмжээний сармис нэг дор идэх, спирт найруулан уух, агаарт спирт цацах, амны хаалтдаа спирт цацах гэх мэт буруу дадлуудыг ихээр хийх болсон талаар Эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байсан юм. Тэгвэл энэ мэт буруу ташаа мэдээлэлд автсанаас болж дэлхий даяар 800 гаруй хүн нас барсан байна.

Ялангуяа, гар ариутгагчийг найруулж уух, сүлжээний эмүүдийг коронавирусээс хамгаална хэмээн тунг нь хэтрүүлж ууснаас хүмүүс нас барах тохиолдол их гарч байгаа аж. Тэгвэл дэлхийн эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамгийн баталгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг түгээж буй тэргүүлэх 10 эрүүл мэндийн байгууллагыг дараах байдлаар нэрлэсэн байна. Үүнд:

  1. ДЭМБ
  2. Европын Халдварт Өвчин Судлал, Урьдчилан Сэргийлэх төв
  3. Францын Эрүүл мэнд, Нийгмийн Хамгааллын яам
  4. Их Британы Засгийн газрын веб сайтын COVID-19 талаарх мэдээллийн булан
  5. Их Британы Эрүүл мэндийн яам
  6. АНУ-ын Засгийн газраас эрхлэн явуулж байгаа COVID-19 мэдээллийн сайт
  7. АНУ-ын Эрүүл мэндийн яам
  8. АНУ-ын Халдвар Өвчин Судлалын Төв
  9. Италийн Эрүүл мэндийн яам
  10. Герман улсын Эрүүл Мэндийн яамны веб сайтууд хамгийн шуурхай, үнэн бодитой, шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээллийг түгээж байна хэмээн “Avaaz” группын судлаачдын гаргасан тайланд дурьджээ.

Эх сурвалж:Avaaz