Фейсбүүкээр өнгөрсөн онд эрүүл мэндтэй холбоотой 3,8 тэрбум худал мэдээлэл тархжээ

Фейсбүүкээр өнгөрсөн онд эрүүл мэндтэй холбоотой 3,8 тэрбум худал мэдээлэл тархжээ

Дэлхийн улс орнуудад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл иргэдэд хэрхэн хүрч байгаа болон мэдээллийн үнэн бодит байдлын талаар “Avaaz” судалгааны байгууллагаас нэгэн судалгааг хийжээ.  Судалгааны шинжээчдийн дүгнэлтээр “Facebook”, “Twitter” зэрэг цахим сүлжээгээр дамжин иргэдэд хүрч байгаа эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийн дийлэнх хэсэг нь иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл байна” гэжээ.

Зөвхөн “Facebook”-ээр гэхэд л өнгөрсөн онд эрүүл мэндтэй холбоотой 3.8 тэрбум төөрөгдүүлсэн мэдээлэл тархсан байна. 2020 оны дөрөвдүгээр  сарын байдлаар коронавирустэй холбоотойгоор худал, төөрөгдүүлсэн мэдээлэл илэрхий нэмэгдэж зөвхөн дөрөвдүгээр сард л гэхэд 460 сая төөрөгдүүлсэн мэдээлэл тарсан гэжээ.

Тиймээс өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндтэй холбоотой асуудлаар цахим сүлжээгээр дамжсан алдаа ташаа, төөрөгдүүлсэн мэдээлэлд авталгүйгээр эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын веб сайт, эх сурвалжид хандаж зөвлөгөө авч байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Avaaz