"Залуус" хороололд зургаан давхраас унасан цахилгаан шатны тросс нь тасарсан байжээ

"Залуус" хороололд зургаан давхраас унасан цахилгаан шатны тросс нь тасарсан байжээ

Энэ сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Залуус" хороолын байрны цахилгаан шат унаж, дотор нь зорчиж явсан иргэд хүнд бэртсэн. Тодруулбал, тус өдрийн 19 цагийн орчимд долоон даврхаас цахилгаан шатанд суусан иргэд зургаан давхартаа гацаж, улмаар доош огцом унасан байна. Цахилгаан шатанд дөрвөн иргэн байснаас нь хоёр нь хүнд бэртэлтэй буюу дунд чөмөг нь цуурч, тархиндаа гэмтэл авсан. Мэргэжлийн хяналтын газраас тус байранд шалгалт хийхэд цахилгаан шатны тросс нь элэгдэж, тасарсан байжээ. Цахилгаан шатны даац хэтрүүлэх, СӨХ-өөс аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас тросс тасарсан гэсэн эхний дүгнэлтийг хийсэн байна.