Гэртээ нас барсан байдалтай олджээ

Гэртээ нас барсан байдалтай олджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14/А байрны 5 дугаар орцны 4 давхарт гэртээ хүн нас барсан байж болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг цагдаагийн байгуулагад нэгэн иргэн ирүүлжээ. Энэ дагуу цагдаагийн байгууллага болон нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах олс ашиглан цонхоор ороход нэр, нас, харьяалал нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байжээ. 

Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.