Хүүхдэд хугацаа дууссан эм  тарилга хийсэн эмнэлэгт шалгалт хийхэд тусгай зөвшөөрөлгүй байжээ

Хүүхдэд хугацаа дууссан эм тарилга хийсэн эмнэлэгт шалгалт хийхэд тусгай зөвшөөрөлгүй байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “Хүүхдэд хугацаа дууссан тарилгын эм хэрэглэсэн” гэх иргэний ирүүлсэн гомдлын дагуу БГД-ийн 17-р хороо, ЭБО төвд байрлах Агшуу медикал ХХК-ийн хүүхдийн эмнэлэгт хяналт шалгалт хийжээ. Тус эмнэлэг нь өөрийн байгууллагын нэр хаягыг байршуулаагүй, тухайн хаяг байршилд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан учир Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээн, Баянгол дүүргийн Прокурорын тогтоолоор үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.