“TikTok”-н АНУ дахь үйл ажиллагааг 30 орчим тэрбум ам.доллараар үнэлжээ

“TikTok”-н АНУ дахь үйл ажиллагааг 30 орчим тэрбум ам.доллараар үнэлжээ

Хятадын “ByteDance” компани “TikTok” нийгмийн сүлжээний АНУ дахь үйл ажиллагааг 30 орчим тэрбум ам.доллараар  үнэлжээ. Харин тус нийгмийн сүлжээний үйл ажиллагааг худалдан авах сонирхолтой байгаа компаниуд дээр дурдагдсан үнийг хэтэрхий өндөр байна гэж үзсэн байна.

Одоогоор “Oracle” болон “Microsoft” компани “Wallmart” компанитай хамтран “TikTok”-н АНУ дахь үйл ажиллагааг худалдан авах хүсэлтээ Хятадын “ByteDance” компани руу явуулаад байна.

Мөн “Twitter”, “Netflix”, Японы “Softbank” компани, “Google” компанийн эзэмшдэг “Alphabet” холдинг “TikTok” нийгмийн сүлжээний үйл ажиллагааг худалдан авахыг хүсэж байсан ч зарим шалтгаануудын улмаас хүсэлтээсээ татгалзсан юм.“ByteDance” компани ирэх долоо хоногоос саналаа ирүүлсэн компаниудаас сонгон яриа хэлэлцээ хийж, гэрээ байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Wallstreetjournal